Skip to content

Библийг ойлгохын тулд яах хэрэгтэй вэ?

Библийг ойлгохын тулд яах хэрэгтэй вэ?

Библид юу гэж байдаг вэ?

 Яавал ойлгохыг Библи өөрөө бидэнд хэлж өгдөг. Бурхны Үг «тийм ч хэцүү зүйл биш алс холын ч зүйл биш» юм (Дэд хууль 30:11). Ямар ч угсаа гаралтай, соёл зан заншилтай хүн ойлгодог.

Библийг ойлгоход юу чухал вэ?

  1.   Зөв хандлагатай бай. Даруу байж, Библийг Бурхны үг гэж хүлээн зөвшөөрөөрэй. Учир нь Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг (1 Тесалоник 2:13; Яаков 4:6). Бурхан биднийг мухар сохроор биш, «оюун ухаанаа дайчлан» итгээсэй гэж хүсдэг (Ром 12:1, 2).

  2.   Мэргэн ухаан гуйж залбир. Сургаалт үгс 3:5-д «Өөрийн ойлголтод бүү түшиглэ» гэж байдаг. Библийг ойлгох мэргэн ухааныг «Бурхнаас гуйж байгаарай» (Яаков 1:5).

  3.   Тууштай бай. Библийг алдаг оног биш, тогтмол судалдаг бол та илүү их ач тус хүртэнэ (Иошуа 1:8).

  4.   Сэдэвчилж судал. Библийг сэдэвчилж судалбал үр дүнтэй байдаг. Тодорхой нэг сэдвээр Библид юу гэж байдгийг судална гэсэн үг. Библийн «үндсэн сургаалыг» судалж эхлээд дараа нь гүнзгийрүүлж судалж болдог (Еврей 6:1, 2). Та Библийн зүйлийг хооронд нь харьцуулж, нэг зүйлээр нөгөө зүйлийг тайлбарлаж болдгийг ойлгох болно. Бүр «ойлгоход амаргүй» зүйлийг ойлгодог болно (2 Петр 3:16).

  5.   Бусдын тусламжийг ав. Библийг ойлгодог хүмүүсээс тусламж аваарай гэж Библи уриалдаг (Үйлс 8:30, 31). Еховагийн Гэрчүүд Библийн үнэ төлбөргүй хичээл санал болгодог. Тэд Христийн эртний дагалдагчдын адилаар Библи ашиглан Библи яг юу заадгийг бусдад ойлгуулдаг (Үйлс 17:2, 3).

Юу шаардлагагүй вэ?

  1.   Гоц ухаан, өндөр боловсрол. Есүсийн 12 элч Судрыг ойлгож бусдад заадаг байсан. Тэдний заримыг нь бүр «эрдэм номгүй» гэж үздэг байжээ (Үйлс 4:13).

  2.   Мөнгө. Библийг үнэ төлбөргүй сурч болно. Есүс шавь нартаа «үнэгүй авснаа үнэгүй өг гэж хэлсэн (Матай 10:8).