Оршил
«Итгэл, тэвчээрийн ачаар амласныг хүлээж авдаг хүмүүсийг дуурайгч бол» (ЕВРЕЙ 6:12).
1, 2. Библид гардаг хүмүүсийг нэг явуулын ахлагч юу гэж үздэг вэ? Тэдэнтэй анд найз болохыг яагаад завшаан гэж хэлж болох вэ?
«ТЭРЭЭР Библид гардаг хүмүүсийн талаар ярихдаа найзуудаа дурсаж байгаа юм шиг л ярьсан». Явуулын ахлагчийн илтгэлийг сонссоны дараа Гэрч эмэгтэй ийн хэлсэн юм. Энэ нь ч үнэн байлаа. Нас дээр гарсан тэр ах Бурхны Үгийг олон арван жил уншиж судлан, хүмүүст заасаар ирсэн болохоор итгэлийн жишээ болсон тэдгээр үнэнч хүнийг дотны найз шигээ дурсах нь аргагүй шүү дээ.
2 Библид гардаг үнэнч хүмүүстэй анд найз болох нь завшаан биш гэж үү? Тэд таны хувьд хэр бодитой вэ? Та өөрийгөө Ноа Абрахам Рут Елиа Естер нарын хүмүүстэй хамт алхаж, ярьж хөөрөн, дотнын найзууд болж байна гэж төсөөлөөрэй. Тэдний захиас сургаал, урам зориг бадраасан үг танд хэрхэн нөлөөлөхийг бодоод үз дээ (Сургаалт үгс 13:20-ийг уншина).
3. а) Эртний үнэнч хүмүүсээс юу сурах вэ? б) Ямар асуултуудыг ярилцах вэ?
3 Тэднийг диваажин дэлхийд амилахад бид тэдэнтэй жинхэнэ утгаар найз болно (Үйлс 24:15). Гэхдээ одоо ч тэднээс их зүйлийг сурах боломжтой. Яаж? Элч Паул: «Итгэл, тэвчээрийн ачаар амласныг хүлээж авдаг хүмүүсийг дуурайгч бол» хэмээн зөвлөсөн нь энэ асуултын хариу болдог (Евр. 6:12). Итгэлийн гайхалтай жишээ болсон эртний үнэнч хүмүүсийн тухай сурч мэдэхээсээ өмнө дараах асуултуудыг ярилцъя. Паулын хэлсэн итгэл гэж чухам юу вэ? Бид яагаад итгэлтэй байх ёстой вэ? Бурхны эртний үнэнч үйлчлэгчдийг хэрхэн дуурайх вэ?
Итгэл гэж юу вэ? Яагаад итгэлтэй байх ёстой вэ?
4. Хүмүүс итгэлийг юу гэж ойлгодог вэ? Тэдний ойлголт зөв үү?
4 Итгэл бол гайхалтай чанар. Энэ номонд гарч буй эртний үнэнч үйлчлэгчид итгэлтэй байхыг маш чухалд үздэг байсан. Жинхэнэ итгэл гэж юу болохыг ойлгодоггүй хүн өнөөдөр олон бий. Тэд итгэлийг ямар ч баримт нотолгоогүйгээр юманд итгэх төдийхнөөр ойлгодог. Гэвч энэ нь буруу юм. Жинхэнэ итгэл бол аливааг сохроор дагахыг хэлдэггүй. Бас сэтгэлийн хөдлөл төдий зүйл биш ээ. Аливаад мухар сохроор итгэх нь аюултай. Хүний сэтгэл санаа байнга өөрчлөгддөг шүү дээ. Бурхан байдаг гэдэгт зүгээр нэг итгэх нь учир дутагдалтай. Учир нь «чөтгөрүүд ч үүнд итгэдэг, Бурхнаас айгаад чичирдэг» (Яак. 2:19).
5, 6. а) Бидний итгэл ямар хоёр зүйлтэй холбоотой вэ? б) Бидний итгэл хэр зэрэг баттай зүйлд үндэслэдэг вэ? Жишээ хэлнэ үү.
Еврей 11:1-ийг уншина). Элч Паул итгэлийг бидний харж чаддаггүй хоёр зүйлтэй холбон тайлбарлажээ. Нэгдүгээрт, «харагдахгүй ч байдаг юмны нотолгоо» гэжээ. Жишээлбэл Ехова Бурхан, түүний хүү Есүс, тэнгэрт үйл ажиллагаагаа явуулж буй Бурхны Хаант төр гээд тэнгэрт бодитой оршин байдаг ч бидэнд харагддаггүй бүхэн орно. Хоёрдугаарт, «найдвар биелэхийн баталгаа» буюу хараахан биелээгүй байгаа зүйлийг хэлжээ. Тухайлбал Бурхны Хаант төрийн удахгүй байгуулах шинэ ертөнцийг бид одоо харж чаддаггүй. Тэгэхээр бид ямар ч үндэслэлгүй юманд итгэж найддаг гэсэн үг үү?
5 Тэгвэл жинхэнэ итгэл гэж чухам юу вэ? Библид юу гэж тодорхойлдгийг саная (6 Яалаа гэж! Жинхэнэ итгэл баттай баримт нотолгоонд үндэслэдэг гэж Паул тайлбарласан шүү дээ. «Найдвар биелэхийн баталгаа» гэж хэлсэн Паулын үг «өмчлөх эрхийн гэрчилгээ» гэсэн үгтэй утга дүйдэг ажээ. Хүн танд байр өгөхөөр болжээ гэж бодъё. Гэрчилгээг нь танд өгөөд «За, энэ таны шинэ байр» гэлээ. Таныг тэр цаасан дээр амьдар гэж хэлээгүй нь мэдээж. Харин тэр гэрчилгээ таныг байртай болсныг нотлох хууль ёсны баримт бичиг учраас байрнаас өөрцгүй юм. Үүнтэй адилаар бидний итгэл баттай баримт дээр тулгуурладаг бөгөөд бидний хувьд Еховагийн амлалтууд биелснээс өөрцгүй байдаг.
7. Жинхэнэ итгэл юун дээр үндэслэдэг вэ?
7 Тэгэхээр жинхэнэ итгэл нь хөдөлшгүй нотолгоонд үндэслэдэг. Өөрөөр хэлбэл Ехова Бурхны тухай мэдлэг дээр үндэслэдэг байх нь ээ. Бид Еховад итгэдэг учраас түүнийг хайртай Эцгээ гэж үздэг, мөн бүх амлалт нь биелнэ гэдэгт эргэлздэггүй. Гэхдээ жинхэнэ итгэл үүгээр хязгаарлагдахгүй. Итгэлийг ургамалтай адилтгаж болно. Ургамлыг амьд байлгахын тулд усалж, арчилдаг шиг итгэлээ үргэлж батжуулж, үйл хэргээрээ харуулах хэрэгтэй. Эс бөгөөс итгэл нь үхмэл болох аюултай (Яак. 2:26).
8. Бид яагаад итгэлтэй байх ёстой вэ?
8 Итгэлтэй байх нь яагаад чухал болохыг элч Паул тайлбарлажээ (Еврей 11:6-г уншина). Бид итгэлгүй бол Еховатай дотно харьцаа тогтоож чадахгүй, сайшаалыг нь ч хүлээж чадахгүй. Оюун ухаант бүх бүтээл Еховатай дотносож, түүнийг алдаршуулах зорилгоор бүтээгдсэн. Итгэлгүй бол энэ зорилгодоо хүрч чадахгүй.
9. Бат итгэлтэй болоход маань Ехова хэрхэн тусалдаг вэ?
9 Итгэлтэй байх нь амин чухал гэдгийг Ехова мэддэг учраас биднийг бат итгэлтэй болж, итгэлээ үйл хэргээрээ харуулахад маань янз бүрээр тусалдаг. Жишээ нь хуралд хариуцлагатай үүрэг хүлээх үнэнч эрчүүдийг Евр. 13:7). Бурхны өгсөн бас нэг тусламж бий. Паул «агуу том үүл мэт олон гэрчийн» тухай бичжээ. Тэд итгэлийн гайхалтай жишээ болсон эртний үнэнч үйлчлэгчид юм (Евр. 12:1). Паул тэдний заримыг «Еврей» номны 11 дүгээр бүлэгт дурджээ. Янз бүрийн нөхцөлд амьдарч байсан хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй гээд үнэнч хүмүүсийн түүх Библид дүүрэн бий. Бат итгэлтэй тэдний жишээ бидэнд их сургамжтай. Ялангуяа итгэлгүй хүмүүс олширсон өнөө үед бүр ч тустай.
томилсон нь юутай сайн хэрэг вэ! Тэдний «итгэлийн жишээг» дуурай гэж Үгэндээ бичүүлсэн байдаг (Үнэнч хүмүүсийг дуурайх нь
10. Библид гардаг үнэнч хүмүүсийг дуурайя гэвэл яагаад бие дааж судлах хэрэгтэй вэ?
10 Хүнийг сайн таньж мэдэхгүйгээр дуурайх аргагүй. Та энэ номыг унших тусам нэг зүйлийг анзаарна. Итгэлийн гайхалтай жишээ болсон эртний үйлчлэгчдийг сайн мэдэхэд тань туслахын тулд маш их судалгаа хийсэн. Та бас тэдний талаар нэмэлт судалгаа хийж болохгүй нь юу билээ? Бие даан судлахдаа эх хэлээрээ гарсан ном хэвлэлийг уншиж, Библийг нямбай судлаарай. Сурч мэдсэнээ эргэцүүлэн бодохдоо тухайн үйл явдал болсон цаг үе, нөхцөл байдлыг ургуулан бодоорой. Өөрийгөө тэнд байгаагаар төсөөлж газар орныг нь харж, дуу чимээг нь сонсоорой. Тухайн үйл явдалд гарч буй хүмүүст юу бодогдож, ямар сэтгэл төрж байсныг мэдэрвэл тэд таны хувьд улам бодитой болно. Бас тэдний талаар илүү ихийг мэдэхийн хэрээр дотно найз шиг санагдана.
11, 12. а) Яавал Абрахам Сара хоёртой дотносох вэ? б) Ханна, Елиа, Самуелын жишээ танд ямар ач тустай вэ?
11 Та тэднийг хэдийчинээ сайн мэддэг болно, төдийчинээ сайн дуурайна. Та шинэ даалгавар хүлээж авах эсэхээ эргэцүүлэн бодож байна гээд төсөөлөөрэй. Үйлчлэлээ ямар нэг байдлаар өргөжүүлэхийг Еховагийн байгууллага танаас хүсжээ. Дэлгэрүүлэгч нэн шаардлагатай газар луу нүүж очих юм уу дасаж дадаагүй шинэ аргаар дэлгэрүүлэхээр болов. Та даалгаврынхаа талаар эргэцүүлэн бодож, залбирах нь лавтай. Бас Абрахамын жишээг бодож үзэх нь ямар вэ? Абрахам Сара хоёр тав тухтай Ур хотыг дуртайяа орхин явсан учраас асар их ивээл хүртсэн. Та тэднийг дуурайх тусам тэдний талаар улам ихийг мэдэж авна.
12 Хэрэв ойр дотнын тань хүн өөдгүй зан гаргаж таны сэтгэлийг шархлуулсан бол яах вэ? Голдоо ортлоо гомдож цуглаандаа ч явмааргүй санагдвал Ханнагийн жишээг эргэцүүлэн бодоорой. Пениннагийн ааш авираас болж Ханна Еховаг шүтэхээ болиогүй. Та үүнийг эргэцүүлэн бодвол зөв шийдвэр гаргана. Бас Ханна танд дотнын тань найз шиг санагдана. Хэрэв та өөрийгөө хэнд ч
хэрэггүй хүн гэж бодоод гуньж гутардаг бол Елиаг санаарай. Елиад ямар хэцүү санагдаж байсныг, Ехова хэрхэн түүнийг тайвшруулж тайтгаруулсныг судалбал та Елиаг улам сайн мэддэг болно. Сургуулийнхаа ёс суртахуунгүй хүүхдүүдийн дарамт шахалтаас болоод шаналж яваа охид хөвгүүдэд Самуелын жишээ тустай байж болох юм. Мөргөлийн асарт бузар булай юм хийдэг байсан Хофни Финехас хоёрын нөлөөнд автаагүй Самуелын тухай судалбал түүнтэй анд найз болно.13. Библид гардаг үнэнч хүмүүсийг дуурайвал бусдыг зүгээр л даган дуурайсан хэрэг болох уу? Тайлбарлана уу.
13 Хэрэв бид Библид гардаг үнэнч хүмүүсийг дуурайвал бусдыг зүгээр л даган дуурайсан хэрэг болох уу? Яалаа гэж дээ! Итгэлийн гайхалтай жишээ болсон тэднийг дуурайхыг Библи бидэнд уриалдаг шүү дээ (1 Кор. 4:16; 11:1; 2 Тес. 3:7, 9). Тэгээд ч энэ номонд гардаг зарим хүн эртний үнэнч үйлчлэгчдийн жишээг дагаж байсан. Жишээлбэл 17 дугаар бүлэгт гардаг Мариагийн залбирлыг авч үзье. Мариа Ханнагийн залбирлаас эш татсаныг бодож үзвэл үлгэр дуурайлыг нь дагадаг байсан нь тодорхой. Тэглээ гээд Мариагийн итгэл суларсан уу? Үгүй. Харин ч Мариа Ханнагийн жишээг дуурайсан учраас итгэл нь батжиж Еховагийн өмнө сайн нэртэй болсон юм.
14, 15. Энэ ном ямар онцлогтой вэ? Ач тусыг нь хүртэхийн тулд яах хэрэгтэй вэ?
14 Итгэлийг тань батжуулахад тус болох үүднээс энэ номыг гаргаж байна. 2008–2013 оны «Харуулын цамхаг» сэтгүүлийн «Итгэлийн жишээ» буланд нийтлэгдсэн өгүүллүүдийг нэгтгэсэн. Гэхдээ зарим өгүүлэл шинээр нэмэгдсэн. Өгүүллийг хэлэлцэж, амьдрал ахуйдаа хэрэгжүүлэхэд дөхөм болгох зорилгоор бүлэг бүрд асуултууд нэмж оруулав. Бас өнгө будаг нь хосолсон, нэгийг бодуулсан зургуудыг нэмж оруулснаас гадна өмнө нь байсан зургуудыг томруулж, улам гоё болгосон. Түүнээс гадна он цагийн хэлхээ, газрын зурагтай. Энэ номыг Библи судлалын цуглаан, бие даасан судлал, Гэр бүлийн хичээлээр судлахад зориулсан. Халуун бүлээрээ цуглаад уг номыг зүгээр уншсан ч болно.
15 Еховагийн эртний үнэнч үйлчлэгчдийг дуурайхад энэ ном танд тусална гэдэгт итгэж байна. Бас таны итгэлийг батжуулж, тэнгэрийн Эцэг Еховатайгаа улам дотносоход тань туслах болтугай!