JW.ORG ВЕБ САЙТ
Контентыг өөр хэлээр хайх
Хэрэв та хэл сурч байгаа бол эсвэл гадаад хэлээр ярьдаг хүнд jw.org дээрх мэдээллийг хуваалцмаар байгаа бол сонирхсон хэлээ хайхдаа доорх гурван аргаас туршаад үзээрэй.
Сайтын хэлийг солих
Хэлийг солих товчийг дарвал jw.org сайтын бүх хэл гарна.
Бүх хэлний зүүн талд дараах тэмдгүүдийн нэг нь гарна.
Веб сайт бүхлээрээ эсвэл зарим нэг хэсэг нь тухайн хэлээр орчуулагдсан байна. Хэлийг сонговол сайт тэр хэлээр гарна.
Тухайн хэлээр сайт орчуулагдаагүй ч хэвлэл татаж авах боломжтой. Хэлийг сонгож татаж авах боломжтой хэвлэлүүдийг хараарай.
Ийм тэмдэг нь дохионы хэлийг заадаг. Ихэнх дохионы хэлний контент видео форматаар байгаа.
Зөвхөн дохионы хэлийг харуулах товчийг дарвал дохионы хэлийг жагсааж харуулна.
Хэлний жагсаалтад хэдэн зуун хэл байгаа болохоор дараах аргуудын аль нэгийг туршиж үзвэл хайж буй хэлээ хурдан олно.
Дуртай хэлээ сонгох: Сүүлд таны үзсэн дөрвөн хэл жагсаалтын хамгийн дээд талд гарна.
Хэлнийхээ нэрийг бичих: Өөрийн хэлээр эсвэл тухайн хэлээр хайж байгаа хэлнийхээ нэршлийг юм уу хэдэн үсгийг нь бичээрэй. Жишээ нь, таны сайт англи хэлээр гарч байлаа гэхэд түүнийг герман хэлээр солихын тулд “German” эсвэл “Deutsch” гэж бичнэ. Таныг хэдэн үсэг бичиж эхлэхэд тэр үсгүүд орсон хэлүүд үлдэнэ.
Веб хуудсаа өөр хэлээр гаргах
Арга 1: Хэл сонгох гэсэн хэсэгтэй хуудсууд уруу орвол энэ аргыг хэрэглээрэй.
Уншмаар байгаа эсвэл бусадтай хуваалцахыг хүссэн өгүүллээ сонгоорой. Дараа нь, тухайн өгүүллийг өөр ямар хэлээр хармаар байгаагаа Хэл сонгох гэсэн хэсгээс сонгоорой. (Хэрэв таны хайж буй хэл, Хэл сонгох гэсэн хэсэгт байхгүй бол, энэ нь тэр өгүүллийг таны хайсан хэл дээр одоохондоо гараагүй болохыг харуулна.)
Зөвлөгөө: Хэл сонгох хэсэгт, хэлний нэрийн зүүн талд чихэвчний зураг байвал тухайн өгүүллийн сонсох хувилбар таны сонгосон хэлээр байгаа гэсэн үг.
Хэл сонгох хэсгийг ашиглан өөр хэлээр өгүүлэл уншиж байгаа бол зөвхөн тухайн өгүүлэл таны сонгосон хэлээр харагдана. Харин сайтын бусад хэсэг эх хэлээр тань харагдана.
Арга 2: Хэрэв таны уншиж буй өгүүллийн буланд Хэл сонгох гэсэн хэсэг байхгүй бол Хэлийг солих товчийг дарж сонирхсон хэлнийхээ сайт руу ороорой. Таны уншиж буй өгүүлэл сонгосон хэлээр тань байвал шууд гарч ирнэ. Байхгүй бол тухайн хэлээрх нүүр хуудас гарч ирнэ.
Өөр хэлээр хэвлэл хайх
НОМЫН САН руу орно. Хэлний жагсаалтаас сонирхсон хэлээ сонгоод Хайх товчийг дарна.
Хэлний жагсаалтад хэдэн зуун хэл байгаа. Хэлний жагсаалт дээр дараад хэлний нэрийг бичиж эхлэхэд тэр үсгүүд орсон хэлүүд үлдэнэ.
Хэрэв таны сонгосон хэлээр олон хэвлэл байдаг бол НОМЫН САН хуудсанд тэдгээрээс цөөхөн нь л гарна. Сонгосон хэлээрээ илүү олон хэвлэл хайхаар бол хэвлэлийн төрлүүдийг харуулдаг хэсгээс (Жишээ нь, НОМ, ТОВХИМОЛ эсвэл СЭТГҮҮЛ) сонгож хараарай.
Хэрэв таны сонгосон хэлээр тухайн төрлийн хэвлэл байхгүй бол, байгаа хэвлэлийн төрлүүд рүү холбох линкүүд хуудсан дээр гарна.