Дэлхий дахины Еховагийн Гэрчүүдийн танилцуулга
Еховагийн Гэрчүүд гэж ямар хүмүүс вэ?
Еховагийн Гэрчүүд юу хийдэг, ямар зохион байгуулалттайг ерөнхийд нь тайлбарласан.
Еховагийн Гэрчүүд ба нийгмийн харилцаа
Еховагийн Гэрчүүд Библийн боловсрол олгож, хүмүүнлэгийн тусламж үзүүлж нийгэмд үр өгөөжтэй ажил хийхийг зорьдог.
Еховагийн Гэрчүүд ба эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ
Еховагийн Гэрчүүд амийг Бурхны өгсөн бэлэг, мөн амь болон цусыг ариун гэж үздэг. Тэд гэр бүлийнхэндээ хамгийн сайн эмчилгээ хийлгэхийг хүсдэг бөгөөд аюулгүй, үр дүнтэй цусгүй эмчилгээний арга олохын тулд мэргэжлийн эмч нартай дуртайяа хамтран ажилладаг.
Еховагийн Гэрчүүд ба цэргийн бус дүйцүүлэх алба
Итгэл үнэмшлийнхээ улмаас цэргийн алба хаахаас татгалзахыг хүний үндсэн эрх гэж хүлээн зөвшөөрч олон улсын хуульд тусгасан байдаг. Засгийн газрууд олон улсын хэм хэмжээнд нийцүүлж, шийтгэлийн шинжгүй, нийгэмд тус болох цэргийн бус дүйцүүлэх алба хаах боломж бүрдүүлдэгт Еховагийн Гэрчүүд баярладаг.
Еховагийн Гэрчүүд улс төрийн асуудлаар төвийг сахидаг
Еховагийн Гэрчүүд Библийн сургаалын дагуу улс төрийн асуудлаар төвийг сахидаг. Гэрчүүд төвийг сахиснаараа амар тайван байдалд хувь нэмэр оруулдгийг, хууль сахиж, эрх мэдэлтнүүдийг хүндэлж дуулгавартай байдгийг нь олон засгийн газар хүлээн зөвшөөрдөг.
Москвагийн Еховагийн Гэрчүүд болон бусдаас Оросод холбогдуулан үүсгүүлсэн хэрэг
Европын Хүний Эрхийн Шүүхээс Москва дахь Еховагийн Гэрчүүдийн талд гаргасан шийдвэрийн хураангуй.
Таганрог орон нутгийн шашны нийгэмлэг болон бусдаас Оросод холбогдуулан үүсгүүлсэн хэрэг
Таганрог орон нутгийн шашны нийгэмлэг болон бусдаас Оросод холбогдуулан үүсгүүлсэн хэргээр Европын Хүний Эрхийн Шүүхээс гаргасан шийдвэрийн хураангуй. Орос улс Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааг хууль бусаар хориглосон гэж шүүхээр тогтоожээ.
Хүүхэд хамгааллын талаарх Еховагийн Гэрчүүдийн Библид үндэслэсэн байр суурь
Еховагийн Гэрчүүд хүүхдийн сайн сайхан байдлыг маш чухалд үздэг. Хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй холбоотой асуудалд Еховагийн Гэрчүүд хэрхэн ханддагийг энэ материалд тайлбарласан.